Монгол Ардын Намын их хурлаас намынхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр МАН-ын дотоод амьдралд тулгарч буй олон асуудлыг оновчтой зохицуулах, намын үйл ажиллагааны эмх цэгц, дэг журмыг сайжруулах, намын гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон заалт орсон. Тухайлбал, МАН-ын бага хурлын гишүүдийн тоо 310 байсныг 369 болгож нэмэгдүүлэн,бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь анхан шатны байгууллагын төлөөлөл байх квот тогтоолоо. Энэ заалт нь МАН-ын анхан шатны болон удирдах байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулж, гишүүдийн шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлнэ. Мөн дүрмийн “намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалт өөрчлөгдөж, 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх боллоо. Энэ бол жендерийн тэгш байдлыг хангахад тууштай хандаж байгаагийн илрэл юм. МАН-ын Их хурлаас нууц санал хураалтаар 369 гишүүнийг сонгож МАН-ын бага хурлыг байгууллаа. Бага хуралд 60 гаруй хүн нэмж нэр дэвшин өрсөлдсөн нь их хурлын шйл ажиллагааг чөлөөтэй, ардчилсан зарчмаар явагдсаныг харуулж байна. МАН-ын 28 дугаар их хурлын төлөөлөгчид намын дотоод амьдрал болон улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эв нэгдлийг эрхэмлэхийг чухалчлан намын эв нэгдлийг бэхжүүлэх талаар тусгайлан тогтоол гаргалаа" хэмээн мэдэгдлээ.
LIVE: Монгол Ардын Намын 28 дугаар Их хурлын шийдвэрүүдийг танилцуулж байна
2017-11-27 11:42:00