8o
Улаанбаатар хот
mobile menu

BBC: "Монголын нүүдэлчин гэр бүл дотоод асуудлаа өөрсдөө зохицуулдаг"

2017-11-27 12:22:00

Их Британийн ВВС агентлагийн сурвалжлагч Грейс Браун Монголын гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн сурвалжлага бэлтгэсэн байна. Монголд гурван гэр бүлийн  нэг хүн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар бичжээ. ВВС агентлагийн сурвалжлагч Грейс Браун Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нэг эмэгтэйтэй уулзаж, ярилцсан байна. Монголын гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн сурвалжлаганд юу гэж бичсэн талаар мэдээлэл хүргэе. 


 Гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон 36 настай Цэрэнханд гэх эмэгтэй анх 2004 онд хотод их сургуульд сурахаар ирээд нөхөртэйгөө танилцжээ. Цэрэнханд нөхөртэйгээ танилцаж, улмаар гэрлэсний дараа хүчирхийлэлд өртөх болсон байна. Цэрэнхандыг нөхөр нь гурван хүүхдийнх нь өмнө зодож, хүчирхийлж байсан тухайгаа нулимс дуслуулан бидэнд ярьлаа.  Нөхөр нь түүнд 2009 онд гар хүрсний улмаас бүсгүйн нэг нүдний хараа 90 хувиар муудсан байна. Монголд гурван гэр бүл тутмын нэгд гэр бүлийн хүчирхийлэл тохиолдсон байдаг. Цэрэнханд шиг бүсгүйчүүд 90 хувийг нь эзэлдэг аж. Цэрэнханд Улаанбаатарын цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй гэр хороололд амьдардаг. Тэрбээр хүчирхийлэлд өртөж, таван удаа цагдаад дуудлага өгч байсан ч энэ нь тийм ч үр дүнтэй байгаагүй гэнэ. 


Цэрэнханд 2016 оны арванхоёрдугаар сарын 25-нд хүчирхийлэлд өртсөнийхөө дараа нөхрийгөө унтаж байхад такси дуудаж, бага охиноо дагуулан зугтсан байна. Дараа нь хоёр хүүхдээ сургуулиас нь нууцаар авчээ. Тэрбээр хэдэн сарын турш сүмд амьдарч, нуугдсан байна. Гэтэл тун удалгүй  нөхөр нь түүнийг олж, чирж гулдарч, сүмээс авч явсан байна. Тухайн үед Цэрэнханд  “Ойр хавьд байсан хүмүүсээс тусламж гуйсан ч хэнч ирээгүй” хэмээн ярьлаа. Тун удалгүй Цэрэнханд нөхөртөө зодуулж, эмнэлэгт хэвтсэнээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төвд хандаж, орон байраар хангагдаж, хууль зүйн зөвлөгөө авчээ. Цэрэнханд гэр бүлээ бодож эрүүгийн хэрэг үүсгэхийг бодсонгүй. Тэрбээр нөхрөөсөө чимээгүй салахыг хүсч байсан аж. 

Монгол Улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс Эрүүгийн гэмт хэрэгт хамааруулах болсон байна. Өмнө нь уг асуудлыг гэр бүлийн дотоод асуудал гэж үздэг байв. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийг анх удаа үйлдэгч торгууль хүлээх бөгөөд давтан үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.
Хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн зохицуулагч Н.Арвинтариа “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт цагдаа нарын оролцоо маш чухал болсон. Ингэснээр цагдаа хэргийн газарт очиж хүчирхийллийн хэргийг шалгаж, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг тодорхойлж, хамгаалалтад авна. Цагдаа нар үүний тулд сургалтуудад хамрагдах ёстой” хэмээн ярьжээ. Гурван сая хүн амьдардаг улсын хувьд Монгол Улс нь дэлхийн хамгийн сийрэг суурьшсан улсуудын нэг юм. Өргөн уудам тал нутагтай, нүүдэлчин ард түмэний хувьд уламжлал ёсоор өөрсдийн зовлон зүдгүүрийг зохицуулдаг аж. Мөн  Монголын нүүдэлчин гэр бүл дотоод асуудлаа өөрсдөө зохицуулдаг хэмээн онцолсон байна.


Монголд хүчирхийллийн эсрэг хамгаалах байрны аюулгүй байдал нь эрсдэлд өртөх магадлалтай. ХЭҮТ нь өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод туслалцаа үзүүлж үзүүлсэн төсөв санхүү дутагдалтай байдаг аж. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн хямрал ихсэж,  нийт өр нь 23 тэрбум ам.доллар (17,3 тэрбум фунт), 2016 онд 1% -иар өсч 17,5% -иар өсч, уул уурхайн салбарын өсөлт огцом буурсны дараа 2011 онд 1% -иар өссөн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл