8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван хүн угаартаж нас барсан байжээ

2017-11-27 14:15:00

Өвлийн улиралд иргэд угаарын хийгээр хордсны улмаас амь насаа алдах тохиолдол гардаг. Саяхан гэхэд л гэртээ унтаж байсан гурван иргэн угаартаж  амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 хороонд “Угаартаж нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг арваннэгдүгээр сарын 26-нд авч шалгахад тус хороонд оршин суух Ч /эм.86н/, А /эм.62н/, Увс аймгийн харъяат Б /эр.50н/ нар ил харагдах гэмтэл шархгүй угаартсан байдалтай нас барсан байжээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

УГААРТСАН хүнд үзүүлэх анхны тусламж

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл