8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолоочийн буруутай үйлдлээс болж цахилгаан тасарчээ

2016-01-20 14:20:00

 Жолооч нар шугам сүлжээний тулгуур мөргөж зам тээврийн зөрчил гаргахын зэрэгцээ цахилгаан эрчим хүчний хэвийн хангамжийг тасалдуулж хэрэглэгчдийг хохироосон тохиолдол он гарснаас хойш хоёр гарчээ. Тухайлбал энэ сарын 6-ны өдөр 46-65 УБА улсын дугаартай Тоёота Приус,  7-ны өдөр 72-92 УБТ улсын дугаартай Хаммер маркын автомашинтай жолооч нар агаарын дэд станц, шугамын тулгуур мөргөж гэмтээснээс 71 аж ахуй нэгж, 98 айл өрх нийт 169 хэрэглэгчийн цахилгаан хангамж 60 минутын турш саатжээ. Зөрчил гаргасан жолооч нарт Замын цагдаагийн газар болон, эрчим хүчний хяналтын улсын байцаагчид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ, авч хохирлыг нэхэмжилжээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment