8o
Улаанбаатар хот
mobile menu

“Айвенхоу майнз” хууль бусаар лиценз шилжүүлсэн" гэв

2017-11-27 14:56:44

Геологич Б.Батсайхан ашигт малтмалын хууль бус лиценз олголтын талаар өөрт байгаа зарим мэдээллээ прокурорын байгууллагад өгөх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Ашигт малтмалын тусгай лицензийг хууль бусаар олгож байгаа эсэх асуудлыг судлахыг Ажлын хэсэг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байгуулагдсан. Тэрбээр өөрийнх нь дэлгэх мэдээллүүд уг ажлын хэсгийнхэнд хэрэг болно гэж үзэж энэхүү мэдээллийг өгч байгаа аж.  

Б.Батсайхан  хэлэхдээ "Одоогоос арван жилийн өмнө буюу 2007 онд “Айвенхоу майнз” компани Өмнөговь аймгийн урд хэсэгт орших нүүрсний ордын 35 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн ханшаар буюу 75 сая канад доллараар “Саусгоби сэндс” компанид хууль зөрчин шилжүүлсэн. Нэг ч төгрөгний татвар төлөөгүй зугтсан.  Мөн  Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жинст сумдад байх талбайд 20883 тоот хайгуул хийх тусгай зөвшөөрлийг гадны хөрөнгө оруулалттай компанид олгосон. Энэ тусгай зөвшөөрлийн талбайн хоёр талд нь “Эрдэнэ Монгол” компанийн алт, молебдиний ордууд илэрсэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай байсан. Мөн    Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэмшдэг ордын талбайтай залгаа орших ашигт малтмалын нөөцтэй хэсэг талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг 2009 онд АМГТГ-ын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсээс “Миллениумдиггерс” компанид хууль зөрчин өгсөн. 2010 онд энэхүү хууль бус үйлдлийгнийслэлийн Захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхэд хэлэлцээд, “Миллениумдиггерс” компанийн хууль зөрчиж авсан хайгуулын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл одоо маргаан дагуулсан талбайн нэг хэсэг нь “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэмшилд шилжсэн. Энэ мэт хууль зөрчсөн учраас тус  мэдээллийг баримт, нотолгоотойгоор хуулийн байгууллагад гарган өгч, шалгуулна гэж мэдэгдэв.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл