
Египетийн Синайн хойгт 300 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлага болсонтой холбогдуулан Турк улс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны энэ өдөр улс орон даяараа гашуудал зарлалаа.Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, тус улсын төрийн бүх байгууллага болон гадаад улс орнууд дахь ЭСЯ-д нь өнөөдөр төрийн далбаагаа бөхийлгөх ажээ.Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Египетийн Синайн хойгийн Бир-эль-Абед хотын сүмд сүсэгтнүүд мөргөл үйлдэж байхад зэвсэгт этгээдүүд тэсрэх төхөөрөмжүүд дэлбэлж, гал нээсний улмаас 305 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан юм.



