8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахим картгүй зорчсон 12485 хүнийг илрүүлжээ

2017-11-27 15:40:06

Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллалаа. 

Тус шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын 18 Автотээврийн хяналтын улсын  байцаагч, Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн 4 мэргэжилтэн, Сити баз консалтинг ХХК-ийн 249 шалгагч, 6 хяналтын ажилтан нарын хамтарсан нийт 277 хүний бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:3 ‘’Зүүн салаа-Халдвартын эмнэлэг’’, Ч:51 “3,4 дүгээр хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд давхардсан тоогоор 2868 тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлж байсан 83822 зорчигч хамрагдаж 19525 зөрчил илрүүлэн ажилласан юм. Илэрсэн зөрчлийг ангилж үзвэл:

Цахим картгүй зорчсон - 12485

Картын үлдэгдэл хүрэлцэхгүй-5403

Хүүхдийн карт ашигласан -1093

Өндөр настны картаар зорчсон – 288

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар зорчсон -157

Оюутны картаар зорчсон -74

Хүндэт донорын үнэмлэх ашигласан -25 зөрчлийг тус тус илрүүлсэн.

Шалгалтын хугацаанд 4 чиглэлд 72 дэлгүүр, 8 ТҮЦ, 21 сонингийн цэг, 8 зах, 1 эмийн сан, 1 кофе шоп нийт 161 гэрээт цэнэглэх цэгүүдийг шалгахад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан байна. Мөн тус шалгалтаар 6 иргэнийг картжуулан, 71 зорчигчийн картыг 205600 төгрөгөөр цэнэглэсэн юм.

Тус шалгалтаар зөрчил гаргасан нийт зорчигчдод “Автотээврийн тухай хууль”, “Зөрчлийн тухай” хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар санамж бичиг тараан ажилласан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kkkkkkkkkkkkk
malnuudaa bilet avahiin tuld kartiig bas munguur avah uu?tsahim kartiig n unegui olgoj bai.tegvel hen joloochid mungu uguh yum be?hund surtal hudlaa daldagnadagaa boli.zugeer l unegui kartaa taraa.
2017/11/27 103.26.193.84