Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсон. Харин энэ долоо хоногийн даваа гариг буюу өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн оролцсон нэвтрүүлгээс ОНЦЛОХ 30 ишлэлийг бэлтгэн хүргэж байна.
Би түрээсийн байшиндаа амьдарч байна
- Б.Хурц Эрдэнэтийн асуудлаар хойшоо гарч, Оросуудтай уулзаж байсан, луйварт гар бие оролцсон гэдэг үнэнээ хэлсэн.
- С.Зоригийн хэргийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулаад энэ хэргийг нууцаас гаргана даа.
- Нам хэрэг илрүүлнэ гэж байдаггүй юм.
- Б.Хурц нэг хэдэн цүнхтэй ирсэн учраас би хоёр цаастай ирсэн юм.
- Цагдааг Хууль зүйн сайд удирддаг санаатай юм л даа.
- Чи нэг зүйлийг хэзээ ойлгох юм бэ. Нам хэрэг мөрдөдгүй.
- Б.Хурц Берлиний нисэх онгоцны буудал дээр нэг герман хүнийг би холоос хараад зогсож байсан гэж худлаа хэлж байна лээ. Д.Энхбатыг чинь миний ойлгосноор Францаас хулгайлсан.
- Би хууль мэддэг хүн шүү. Үүнээс болж Б.Хурцыг Англид баривчилсан.
- Ер нь надтай холбоод байгаа зүйл чинь чинь явж, явж Л.Санжаасүрэнтэй холбоотой юм шүү дээ.
- Би хүний өмнөөс аль болгон ажил хийдэг юм. Тиймээс нууцаасаа гаргаад шалгуулах хэрэгтэй л дээ.
- Би 20 жил гүтгүүлж байгаа. Тагнуулын байгууллага УИХ-ын гишүүдийг 1996 онд бас нэг тагнаж турших үйл ажиллагаа явуулсан.
- Тэгээд шалгагдсан хүмүүсээс С.Зориг 1998 онд алагдсан. Дараа жил нь О.Дашбалбар нас барсан. Би шалгалтын дүнг танилцуулж байгаад 50 хүний өмнө үхэх шахсан.
- 2009 онд Ц.Элбэгдорж Солонгосчуудаас мөнгө авч байгаа бичлэг тарсан даа. Тэр бичлэг тусгай албаных байсан.
- Монголд 328 сая ам.долларын хөрөнгөтэй нэг айлын авгай байтугай банк байхгүй.
- Шүүхийн шийдвэрийг нь би яагаад авсан гэхээр тэд хожмийн нэг өдөр дотор нь засвар хийнэ гэж тооцож авсан. 1992 онд Ж.Баатарын баталсан төлөвлөгөөгөөр би явсан. Тэрийг 1990 он болгож зассан байна.
- Тагнуулын байгууллага миний талаар материал зохиож бүрдүүлж чадаж байгаа юм чинь жирийн иргэнийг алаад л дуусах юм байна.
- Дотор нь засвар хийх гэж байна гэж гэдгийг надад хүн хэлээд байсан юм шүү. Би зөндөө танилтай хүн.
- Би Эрдэнэтийн асуудал дээр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байхаар нь Б.Хурцыг дагуулаад Ерөнхий сайд дээр орж байсан түүх бий.
- Соёлын төв гэдэг байгууллагыг л тусгай албаныхан сонирхоод байсан юм билээ.
- Тэр Хятадын төрийн ордонд ИХ Хурлын дарга нь намайг хүлээж авсан нь үнэн.
- Ж.Баатар төлөвлөгөөг нь баталсан. Амарсанаагийн тушаалаар би явсан.
- Захиалгаар хүн алсан гэж шийтгэчихээд захиалагчийг нь одоог хүртэл зарлахгүй байна.
- Яаж мэдэх нь чамд ямар хамаатай юм бэ. Би баримттай л юм ярина шүү дээ.
- Захиалагчийг нь зарлаач гэдэг юмыг би эртнээс тавьж ирсэн.
- ТЕГ-ын дарга Б.Хурц нэг элчин сайдтай уулзаад хувийн зурвас авч байгаа юм шиг нэг бичиг авна гэж байхгүй. Гадаад харилцааны яамаар дамждаг юм.
- Л.Болд их ноцтой юм ярьсан байсан шүү.
- Хойноос мөрдөж мөшгөөд байх юм байхгүй. Шударга байх ёстой.
- Яагаад Хотын газрын албаны дарга байсан хүн яагаад ЦЕГ-т том албан тушаалд ирдэг юм. Шударга байх ёстой.
- Манай хүүхдүүдийн бариулсан байшин нийт дүнгээрээ 500 сая л болсон байх.
- Би түрээсийн байшиндаа амьдарч байна. Би хуулийн хувьд чамд хариулж байна. Талууд нөхцөлөө тохиролцдог юм.