8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлжээ

2017-11-28 11:35:34

Өчигдөр Замын цагдаагийн алба зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэж, осол хэргийн улмаас нэг хүн гэмтсэн гэж мэдээллээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдсөн 6 осол гарcну улмаас нэг хүн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч нэг бүртгэгджээ.Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож, замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, үсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
erhiig ni hasaj?...
iim tenegyyded hyleelgeh hariuzlagiig ylam erchimtei abch joloodoh erhiig ni byh nasaar ni hasah heregtei!!!
2017/11/29 148.60.92.226