Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаан хуралдах ёстой байсан хурлын тов гарсангүй. Харин Төрийн ордонд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд танилцуулах, хэлэлцүүлэг болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга, ярилцлага болох юм. Мөн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг хуралдах юм байна.
УИХ-ын байнгын хороодын хурал товлогдсонгүй
2017-11-28 11:46:53