УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайд болсоныхоо дараа С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргана гэдгээ мэдэгдсэн билээ. Харин өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 'Цензургүй яриа' нэвтрүүлэгт оролцох үеэрээ С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг Засгийн газарт хүргүүлсэн талаараа мэдэгдэв. Тиймээс уг асуудлыг энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ хэмээн мэдэгдлээ.