Чехийн ЭСЯ-наас визний цагийг интернэтээр биш утсаар авахаар болсон байна.Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлжээ. Визапойнт системийг нийт 37 оронд хаажээ. Тухайн системийг нэвтрүүлснээр виз мэдүүлэгчдэд мэдээлэл ил тод болох аж. Мөн визийн мэдүүлгийн үеэр бий болдог авлига хээл хахуулийг тэглэж байгаа гэнэ.
Чехийн элчин сайдын яамнаас визний цагийг утсаар авдаг боллоо
2017-11-28 14:33:51