Дөрвөн аймгийн сумдад малын шүлхий галзуу өвчин илэрчээ. Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн “Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.17-ны өдрийн 17-2195 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогджээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Түмэнгийн гозгор” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ тус багийн малчин Д-гийн 11 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.13-ны өдрийн 17-2368 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Бандийнхүү” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ тус багийн малчин Б-гийн 1 үхэр 11.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.16-ны өдрийн 361-362 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.