8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутан залуу сураггүй болоод долоо хонож байна

2017-11-29 08:16:10

Энэ сарын 22-ны өглөө  хичээлдээ явлаа гээд гарсан хүү өнөөг хүртэл хайж байна. Амгаланжалбуу овогтой Мягмарсүрэн нь Үндэсний дээд сургуулийн оюутан бөгөөд тухайн өглөө 07 цагийн үед гэрээсээ гарчээ. Тэрбээр гэрээсээ гарах үедээ хар хөх өнгийн малгай, цэнхэр куртик, хөх жийнсэн өмдтэй, шар бор өнгийн түрийтэй гуталтай, бор өнгийн үүргэвчтэй байсан байна.Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн, ар гэрийнхэнтэй нь хамтран алга болсон залууг эрэн хайж эхэлжээ. Тэд сураггүй болсон А.Мягмарсүрэнг байж болох бүхий л газраар нь очиж, таних бүх хүнээс нь нэг бүрчлэн сураглан асуухад нэг ч хүнтэй холбоо бариагүй гэх бөгөөд алга болдог өдөр нь хэн ч түүнийг олж хараагүй байна. Тиймээс эрлийн ажиллагааны хүрээнд алга болсон залуутай хамгийн сүүлд холбогдсон гэх ангийн найзуудаас нь мэдүүлэг, тайлбар авч эхэлжээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gadaadiin nehedyyd manaid orood irsen meregjiliin hylgaichid ch?...
mergen tyrgen hymyyseesee asyy?men tagnyyliin baigyylaga yag soz-niigemiinh sig ajillahgyi bol endeesee ylam l hyndrene syy!!!
2017/11/29 148.60.92.226