8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-11-29 08:51:38

ГССТ-ийн Нэг цэгийн үйлчилгээний төв

08:30 цагт Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд ГССТ-ийн Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, танилцуулга хийнэ.

Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхимд

09:30 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Словакын Хөрөнгө Оруулалт, Худалдааны Хөгжлийн Агентлагтай хамтран “Монгол-Словакын Бизнес Уулзалт” зохион байгуулна. Уулзалтын хүрээнд Холбоо мэдээлэл, харилцаа холбооны “Mega Max Media” ХХК нь манай улсын радио телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санал солилцох юм.

Үндсэн хуулийн цэцэд

09:30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдана.Зөрчлийн тухай хуулиар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал, цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээд хариуцлага хүлээхээр заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

ШУА-ийн хүрээлэнгүүдийн 1 дүгээр байр

10:00 цагт ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг болно.

Монголын Үндэсний музейд

11:00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэх боломж бүрдүүлэх" төслийн хандивийн үйл ажиллагаа болно.

Иргэний танхимд

14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл