Нийслэлийн цагдаагийн газраас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүлж байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооллын автобусны буудал орчимд С-ийн цүнхнээс түрийвчтэй мөнгө, иргэний цахим үнэмлэх, виза картууд зэрэг эд зүйлийг Ж, Д нар бүлэглэн хулгайлсан хэрэг гарсан байна. Тус хэргийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн олноор цуглардаг зах худалдааны төв, банк санхүүгийн байгууллага, автобусны буудал зэрэг газруудад өөрийн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна