Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насанд халдсан хэргийг нууцын зэрэглэлээс гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Уг саналыг Хууль зүйн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм.
Тэрбээр энэ талаар Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэж мэдэгдээд байна. Түүний хувьд Хууль зүйн сайдаар томилогдох үедээ "Миний хамгийн эхэнд хийх ажил бол С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж захиалагчийг нь олон нийтэд ил болгох" гэж мэдэгдэж байсан билээ.
Манай сайт Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.
Т.Хулан