8o
Улаанбаатар хот
mobile menu

Таксигаар үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

2017-11-29 15:11:03

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлж, саатуулан шалгаж байна. Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 20-22 насны А, Б, Г нар бүлэглэн шөнийн цагаар таксинд явж байхдаа бар цэнгээний газрын үүдэнд зогсоод согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэггүй, хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь дээрэмддэг байсан гэж мэдүүлжээ. Гэмт этгээдүүдийн хоёр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг нь дээд сургуульд сурдаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг аж. Иймд охид, эмэгтэйчүүд шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mashin dotor ni 3 zaluu bhad suugad ywjil bdg durtai sogtuu shouchin hvvhnvvde tsagdaa nar hymagdmaar yumaa
2017/11/30 66.181.161.11
зочин
Ардчилсан ерөнхийлөгч Элбэгдоржийн хийсэн ажлын үр дүн ингэж гарч байна даа үгүй гэж хэлэх хүн байхгүй гэдэгт найдаж байна . Ах захаа хүндэтгэх уламжлал алга болсон мөнгө мөнгө яаж амар хялбар арга
2017/11/30 150.129.143.158
Muusain ardchilal yarisan saarnyydaas negmesen bolloo!!!
hairan Mongol mini;;;;yadagaan ch byyr aldlaa daa!!!
2017/11/29 148.60.92.226