“Юнивишн”анх гарч ирэхдээ дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой боллоо хэмээн өдөр, шөнөгүй авахаас өөр сонголтгүй болтол сурталчилдаг байсан. Тэгвэл “Юнивишн”ирэх сарын нэгнээс багцаа өөрчилжээ. Ингэхдээ хэрэглэгчдийнхээ интернэтийнхээ хэрэглээг хязгаартай болгожээ. Эхлээд хэрэглэгчдийг өөртөө татаж улмаар олон мянган хэрэглэгчидтэй болсон хойноо хүссэнээрээ багцаа ийн өөрчилж байгаа нь хэрэглэгчдйин дургүйг хүргэж байна. Ямар ч байгууллага багц, үйчилгээгээ өөрчилш, шинэчилж болно. Гэхдээ хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлаж халаас руу өнгийж байгаа нь харамсалтай.