1988 оноос хойш 30 дахь жилтэйгээ золгож буй "Гоёл-2018" наадам өчигдөр болж өнгөрлөө. Энэ жилийн шилдгийн шилдэг буюу Топ модель хэмээх эрхэм шагналыг загвар өмсөгч Т.Халиунаа хүртлээ. Т.Халиунаад Топ модель хэмээх эрхэм шагналыг Монголын анхны топ моделиор тодорч байсан загвар өмсөгч Э.Одгэрэл гардуулан өглөө. Мөн Гоо-Од салоны дизайнер н.Долгормаа тус наадмын Гран-При шагналын эзэн боллоо.