8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон 15 настай охиныг олжээ

2017-11-30 08:09:29

Хоёр хоногийн өмнө  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Сөрт” гэдэг газар /сумын  төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат 15 настай Х охин сураггүй болсон талаар мэдээлэл гарсан. Тодруулбал тухайн өдөр иргэн С-ийнд байж байгаад  гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн байдаг. Тус мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид шуурхай хуралдан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, түүнийг байж байгаад гарсан С гэх  айлаасаа 26 км-т, Хархорин сумын Шанх багийн иргэн Т.Э-ийнд байхад нь эсэн мэнд олсон байна. Охин төөрч уг айлд ирсэн болох нь тогтоогдсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл