Өчигдөр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулын Ерөнхий Газар, Гадаадын Иргэн Харьяатын газрын дарга нарын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, "Та нар ач холбогдолгүй зүйл хийж, аж ахуй эрхлэгчдийг хохироож байна, ард нь хувийн ашиг сонирхол байдаг юм биш биз? зарим юман дээр худлаа "Сүр Данзан" царайлахаа болих хэрэгтэй" гэв. Өөрсдийн хийх ёстой ажлаа хий гэсэн үүрэг даалгаварыг өглөө.