8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн хэргийн 14926 хуудас материалыг нууцаас гаргана

2017-11-30 08:55:00

 

С.Зоригийн хэргийн материалыг  ТЕГ-ын дарга Д.Гэрэл танилцуулахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр 14 асуудал хэлэлцэхээр товлогдсоноос олны анхаарлыг татсан сэдэв нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэргийг төрийн нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэх байлаа. Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг  Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь тэргүүтэй тагнуул, прокурорын төлөөлөгчид Засгийн газрын гишүүдэд танилцуулахаар Төрийн ордон хүрэлцэн ирж, мэдээлэл өглөө. Уг асуудлыг хэлэлцсэний дараагаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг төрийн нууцаас гаргасан эсэх талаар мэдээлэл хийхээр байсан. Гэтэл Засгийн газар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй бөгөөд 19.20 минутын үед мэдээлэл хийнэ гэж байсан Ц.Нямдорж  Төрийн тусгай хамгаалалтынхнаар дамжуулан “Наад сэтгүүлчдээ тараа” гэсэн мэдээллийг өгсөн. Мөн үүнээс гадна ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Өнөөдөр шийдвэр гарахгүй. Нууцын зэрэглэлтэй материалаар мэдээлэл өгөхгүй” гэсэн товчхон хариултыг өглөө. Хуралдаанаар С. Зоригийн хэргийг нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр уг хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материал байдаг. Үүний 14926 хуудас материалыг нууцаас гаргана гэсэн мэдээлэл ил болсон.  Харин үлдсэн 74 хуудас материал нь захиалагчтай холбоотой мэдээлэл учраас нууцын зэрэглэлд үлдээнэ гэж эх сурвалж мэдээлсэн.

Мөн үүнээс гадна өчигдөр С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хэлэлцэх үеэр тус хэргийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь танилцуулсан. Гэвч хуулиараа бол С.Зоригийн хэргийн материалыг Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэл танилцуулах ёстой аж. Иймээс хуулийн дагуу ирэх долоо хоногт С.Зоригийн хэргийн материалыг  ТЕГ-ын дарга Д.Гэрэл танилцуулахаар боллоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сэрка
Ардчилсан хувьсгалын удирдагч гэдгий нь яагаад нуух гэж оролдоод байдаг юм бэ? Түүхийг гуйвуулах нэг хэлбэр л харагдаад байгаа юм даа.Төр нийгмийн зүтгэлтэн гэвэл өчнөөн л хүмүүс байгааш дээ.
2017/11/30 66.181.172.28
Zochin
Хүн алсан хүнийг нуугаад байдаг ийм улм орон дэлхийд байхгүй байх. ЗАХИАЛЖ АЛУУЛСАН ХҮНИЙГ НЬ ХАМГААЛААД БАЙДАГ. ЯАЧИХСАН ТӨР ВЭ. БАГАБАНЬД, ЭЛБЭГДОРЖ, ЭНХБАЯР аас зайлахгүй
2017/11/30 103.57.95.190
Зочин
ээ нямдорж яасан муухай хүн бэ. одоо тагнуулын дарга гэрэлийг урдаа барих нь лдээ. тэгээд гэрэл л төрийн нууцаас ил болголоо гэж шаана даа
2017/11/30 195.228.45.176
NYAMDORJ OOROO HUULIIN MEDLEG A-CHGUI LALAR BN
bas haa hamaagui tsagdaa nartaa il bolgo gej uureg ogood nogoo byalduuch golognuud n oilgoson yum shig temdeglej awaad hahahaha. unen hetsuu jujigchid turd ih bndoo
2017/11/30 37.48.120.196
NYAMDORJ OOROO HUULIIN MEDLEG A-CHGUI LALAR BN
ter n butelguiteed 7 honogoor hoishlow. hahahaha. huulind turiin nuutsaas il bolgohod yamar jurmaar yaaj yawdagiig meddeggui bugs baisan yumu hahahahaha
2017/11/30 37.48.120.196
NYAMDORJ OOROO HUULIIN MEDLEG A-CHGUI LALAR BN
gerel gedeg huniig hucheer shahaj bndaa. ene nyamdorj chin baahan yamarch huuliin medleggui teneg pizdaa yumu hahahaha. baahan amlalt ogood zasgiin gazriin hurlaar asuudliig oruulj heleltsuulsen ch
2017/11/30 37.48.120.196
Zochin
Ugaasa nymdorj uuruu nuhtsiin bishuu
2017/11/30 66.181.161.11
Бат
Нямдорж гишүүнээс буухаасаа нхэлцэг нь хагардаг. Нэг өдөр бууна л даа
2017/11/30 92.124.206.208
Зочин
ЗАХИАЛАГЧ НАР НЬ ҮНЭХЭЭР САНДАРЧ БАЙНАА. ХУГАЦАА ХОЖИХ ЗОРИЛГООР ИНГЭЖ СУНЖРУУЛААД БАЙГААН БИШ ҮҮ. НЯМДОРЖИЙН ХУВЬД ШАХАА ХИЙСЭН ХЭРГЭЭ МАРТУУЛАХ Л ЗОРИЛГОТОЙ БИЗ
2017/11/30 37.139.8.104