8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2017-11-30 08:59:06

09:00 цагт: ЭМЯ-ны Б танхимд Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулна.

09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг угтан ХНХЯ-ны харьяа СЗСҮТ, МУИС-тай хамтран “ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” өдөрлөгийг МУИС-ийн Номын сангийн 2 давхарт зохион байгуулна.

09:00 цагт:  Нээлттэй Нийгэм Форум Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэстэй хамтран “Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг ШЕЗ-ийн байрны 102 тоот танхимд зохион байгуулна.

09:00 цагт: “ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС” сэдэвт сургалт, зөвөлгөөн Тээврийн дээд сургуулийн лекцийн танхимд болно.

09:00 цагт: СОЁЛ УРЛАГ- ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА уриан дор зохион байгуулагдаж буй СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГА-ны салбар хуралдаан "СОЁЛЫН БОЛОН БАЙГАЛИЙН ӨВ" сэдэвтэйгээр Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

09:00 цагт: "Чингис" зочид буудлын хурлын танхимд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн шинэ үйлчилгээг туршин хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарыг оролцуулсан арга хэмжээ болно.

09:30 цагт: “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно.

10:00 цагт: МЗХ-ны Залуус танхимд "Залуу Манлайлагч Эмэгтэйчүүдийн үндэсний чуулга" болно. Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, салбар салбарын төлөөлөл болсон 100 гаруй залуу эмэгтэйчүүд оролцоно.

10:00 цагт: Төрийн ордны Их танхимд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ.

 10:30 цагт: Архивын ерөнхий газарт "Архивч-2017" ажил мэргэжлийн уралдаан болно.

11:00 цагт: “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөг зохион байгуулж, 1000 авдар үнэгүй тараахаар болжээ. Энэ талаар “Гэрэлт эдлэл” компаниас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн төсөвтэй холбоотой хууль бус асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. MN-Мэдээллийн төвд

11:00 цагт:  Богд Хааны Ордон музейд "Чулууны гайхамшиг" Үзэсгэлэнгийн нээлт болно.
 
12:00 цагт: Ханын материалын есдүгээр сургууль дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан дүүргийнхээ найман мянган хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх "Хүүхдийн инээмсэглэл" зорилтот төслийн 2 дахь эмнэлгийн нээлт болно.

12:00 цагт: Монголын хамгийн анхны бага театрын хүүхдийн оролцоот жүжиг “3 бяцхан тоорой” жүжгийн Нээлт “Бүтээлч Бамбүү” байгууллагын доорх Бамбүү театрт болно. Хаяг: Blue sky-ийн зүүн урд байрлах Чойжин Сүитс барилгын 203 тоот.

15:00 цагт: ГССҮТөвийн төлөвлөгөөт мэс заслын өрөөний нээлттэй.
 
15:00 цагт: Ерөнхийлөгч Х.Баттулга Иргэний танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл