Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн .....ЗАА улсын дугаартай “Шаланз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид ирсэн байна. Уг дуудлагын дагуу тус ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай шуурхай ажиллаж унтраажээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд иргэн Ч-гийн эзэмшлийн ....УНР улсын дугаартай “Субару Форестер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч ажиллаж унтраасан байна.
Иймд жолооч нар машинаа гал түлж асаахдаа болгоомжтой байхыг холбогдох мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.