АНУ-ын Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 68 орны эрэгтэй 185, эмэгтэй 143 нийт 328 тамирчин өрсөлдөхөөр албан ёсны мэдээлэл гарлаа. 2017 оны ДАШТ-д Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад эмэгтэй гурван тамирчин оролцож байна.2014 оны ДАШТ-д IX, 2015 оны ДАШТ-д VII байр эзэлж байсан М.Анхцэцэг энэ жил 75 кг-д өрсөлдөж байна.