8o
Улаанбаатар хот
mobile menu

Хорватын цэргийн командлагч, генерал Слободан Праляк хор ууж амиа хорложээ

2017-11-30 11:23:00

Югославын дайны Боснийн Хорватын цэргийн командлагч, генерал Слободан Праляк Гаага дахь олон улсын шүүхийн танхимд шүүгдэж байх үедээ хор ууж амиа хоролосон хэрэг гарчээ. Слободан Праляк шүүх хуралдааны үеэр "Шүүгчдээ. Слободан Праляк миний бие ямар ч гэм буруугүй гэдгээ илэрхийлье” хэмээн хэлснийхээ дараа  халааснаасаа савтай зүйл гарган ирж, уусан байна. Улмаар хэсэг хугацааны дараа шүүх танхимд ухаан алдан унасан байна.Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч, замдаа нас баржээ. 72 настай генералын дайны үеэр лалын шашинтнуудын эсрэг алан хядах ажиллагаа үйлдсэнд буруутгаж ийн шүүж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл