Чуулган
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төсөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн 3/1 хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх тухай асуудлыг тусгасан байгаа юм.
Үүнийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Т.Хулан