Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас өчигдөр саатуулсан. Н.Золжаргалыг саатуулан АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан, гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутган шалгаж эхэлсэн байна. Мөн 2012-2016 оны хооронд Монголбанк Нийгмийн хөгжлийн сандаа 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлснийгээ ажилчиддаа орон сууцны дэмжлэг, мөнгөн шагнал олгох зэргээр үрж дуусгасан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн өмнө нь мэдэгдэж байсан.Тус хэргүүдээс болж АТГ Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн. Тус хэрэгтэй холбогдуулан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар нарыг шалгаж эхэлсэн байна.
Н.Золжаргалын хэрэгт холбогдуулан Б.Жавхлан, Э.Батшугар нарыг шалгаж эхэллээ
2017-11-30 14:22:00