8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуугийн вакцинд 80 мянган хүн хамрагджээ

2018-01-01 13:50:00

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 29-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдаад байна. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн 23682, эрсдэлт бүлгийн хүүхэд 1801, жирэмсэн эмэгтэй 1530, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 34178, сургууль болон цэцэрлэгийн багш 15504, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 5398, бусад байгууллагын албан хаагчид 3435, сайн дурын дархлаажуулалтанд 593 хүн хамрагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Линк үзээрэй
https://www.cbsnews.com/news/this-years-flu-vaccine-may-only-be-10-effective-experts-warn/
2018/01/02 75.82.92.137
Томууны вакцин хэхэггшй
Би Томууны вакцин 11-р сард хийлгэсэн, сая ханиад хүрчихлээ. Энэ жилийн ханиаданд үйлчлэхгүй, хийлгээд дэмий . CNN-ээр бас ижил утгатай зүйл ярьсан. Интернэтээр шалгаарай
2018/01/02 75.82.92.137
  • Recent
  • Most Read
  • Most Comment