Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас өчигдөр саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан, гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутган шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тус хэрэгтэй холбогдуулан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар нарыг шалгаж эхэлсэн талаар мэдээлэл мөн гарсан. Бид энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодруулахад “Хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлын талаар надад албан ёсоор мэдэгдээгүй. Миний хувьд тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна. АТГ надаас ямар ч байцаалт аваагүй" хэмээн хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас авсан тодруулгыг тун удахгүй хүргэх болно.
Т.Хулан