8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жавхлан: Би шалгуулахад бэлэн байна

2017-11-30 16:28:00

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Түүнийг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан, гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутган шалгаж эхэлсэн гэж буй. Тус хэрэгтэй холбогдуулан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар нарыг  мөн шалгаж эхэлсэн гэж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодрууллаа. 

-Монголбанкны асуудлаар таныг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Шалгах асуудлаар надад мэдэгдсэн юм алга. Шаардлагатай бол шалгуулахад бэлэн байна. Би Монголбанкинд 20-иод жил ажилласан. Сүүлийн зургаан жил Монголбанкны хоёр Ерөнхийлөгчийн дэргэд ажилласан. Одоо байгаа хуулиар бол Ерөнхийлөгч шийдвэрээ гаргаад, бодлогоо хэрэгжүүлээд явдаг. Тэрхүү бодлого нь зөв, буруу эсэхийг гурван чиглэлээр шүүдэг юм шиг харагдаж байна. Нэгдүгээрт, ард түмэн сонгуулиар шүүдэг. Хоёрдугаарт, дунд урт хугацаанд цаг хугацаа харуулдаг. Хуулийн хүрээнд ажилласан эсэхийг хууль хүчнийхэн тогтооно. Тэгэхээр энэ удаад хуулийн байгууллага ажлаа хийж байгаа юм байна гэж би харж байна.

-Яг ямар асуудлаар Монголбанкыг буруутгаад байна вэ?

-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Сайн” нэртэй хөтөлбөрүүд мөн Засгийн газартай хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дээр энэ асуудал яригдаж байгаа. Энэ удаагийн УИХ-аар ажлын хэсэг байгуулагдаад шалгаж, дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтийг улстөрч, эдийн засагчид дэлгэрэнгүй ярилцсан.

- Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгахтай холбоотой УИХ-ын тогтоол батлагдсанаас хойш АТГ болон бусад хуулийн байгууллагаас таниас албан ёсоор байцаалт аваагүй гэж ойлгож болох уу?

- Аваагүй.

- Мөнгө хэвлэсэн шийдвэр зөв, буруу байсан эсэх талаар та ямар бодолтой явдаг вэ?

- Мөнгө хэвлэх гэдэг нь өөрөө улс төрийн хэллэг. Монгол банк өөрөө эргэлтэд байгаа хөрөнгийнхөө 10-20 хувийг хэрэглэж фондод барьж байдаг. Хэвлэж гаргах нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, багасгахтай холбоотой асуудал юм. Тухайн үеийн эдийн засаг савлагаатай байсан. Тиймээс Монгол банк болон бодлогын зөвлөлийн  зүгээс мөнгө нийлүүлэлттэй асуудлаар шийдвэр гаргаж хэрэгжүүлээд л явуулж ирсэн. Түүний үр дүн нь өнөөдөр нийгэмд хэрхэн туссан нь харагдаж байгаа байх.

- Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь хэр үр дүнгээ өгсөн гэж та харж байгаа вэ?

- Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь хоёр талтай байсан. Энэ хөтөлбөрийг Монгол банк Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Засгийн газраар дамжин хэрэгжих шатандаа болон эргэж хянах хяналтын шатандаа хүч нь суларсан, байгаа оноогүй зүйл байгааг үгүйсгэхгүй. Тухайн үед би тэргүүн дэд ерөнхийлөгч хийж байсан. Банкуудад хийх хяналт шалгалтын ажил болон Монгол банкны төлбөр тооцоо, мэдээлэл технологийн албаны ажлаа хариуцдаг байсан.

- Хөтөлбөр хэрэгжих явцдаа их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулагдсан юм уу?

- Үүнийг шалгах ажлын хэсэг гараад шалгалт хийгээд үр дүнгийнх нь талаар маш дэлгэрэнгүй ярьсан. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энийг чирч байж МАН, Хүрэлсүхийг шантаажилж хариуцлагаас зугтана гэсэн энгийн л тооцоо шүү дээ
2017/12/01 203.91.119.66
лалр
лаларууууд дандааа ингэхийн одоо дэд захирлууудаа хөлдөө чирэхийн байна л даа. ямар ч их мэдэл байхгүй улсуудыг
2017/11/30 59.153.115.13
Зочин
Дуугүй л тэр Золжаргалыгаа шалгаач
2017/11/30 103.9.90.53
Мөнхчимэг
Одоогийн хуулиар Монголбанкны Ерөнхийлөгч л мөнгө санхүүгийн аливаа шийдвэр гаргах эрхтэй. Хууль уншихад л Жавхлан буруугүй нь ойлгомжтой дөө тэгээд ч шалгуулахад бэлэн гэдгээ зоригтой илэрхийллээ
2017/11/30 103.9.90.53
Зочин
Золжаргалын гаргасан шийдвэрт наад хүн чинь ямар хамаа байхав дээ нэр цэвэр болохоор нь энүүгээр дөрөөлөх санаа бна уу гүй юу
2017/11/30 103.212.116.62
  • Recent
  • Most Read
  • Most Comment