8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ жил улсын хэмжээнд 46 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгджээ

2017-12-01 08:51:46

 “Авто машины сэлбэг, импорт, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.Хэлэлцүүлэгт УУХҮЯ, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, МХЕГ, Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амиа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна гэсэн судалгааг хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулав. Манай улсад зам тээврийн осол, зөрчлийн тоо жилд дунджаар 18.9 хувиар өсдөг байна. Тухайлбал, 2016 онд улсын хэмжээнд 46 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнд иргэд автомашиндаа чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй сэлбэг хэрэгсэл ашигладаг нь ихээхэн нөлөөлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1273 авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Түүнчлэн зам дагуух жижиг дэлгүүр болон тос, масло зардаг цэгүүд, дугуй худалдааны нийт 506 цэг байгаа юм. Эдгээр байгууллагуудын дийлэнх нь гарал үүслийн гэрчилгээгүй сэлбэг хэрэгсэл, тос, тослох материал худалдах, засвар үйлчилгээндээ ашиглах зориулалтын байргүй зэрэг зөрчилтэй байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид авто машины сэлбэг хэрэгслийн импорт, борлуулалтыг дэмжих, орчин нөхцөл, чанарын баталгааг сайжруулах чиглэлээр төрийн болон ТББ-ууд хамтран ажиллах төлөвлөгөө гаргах болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл