8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Золжаргалыг буруутгаж буй дөрвөн үндэслэл

2017-12-01 10:08:00
Н.ЗОЛЖАРГАЛТАЙ ХАМТ НАЙМАН ХҮНИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙГАА ЮУ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг уржигдар шөнө Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн гэрээс нь баривчилсан байна. Хэргийг прокурорын газраас шалгаж байгаа бөгөөд мэдээллийн талаар олон нийтээс ихээхэн нууцалж байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Түүнийг өдгөө хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. 

Мөн түүнтэй хамт УИХ-ын гишүүн, Монгол банкны тэргүүн дэд даргаар ажиллаж байсан  Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар болон хэлстийн даргаар ажиллаж байсан гурван ч хүнийг    шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мөн нэр нөлөө бүхий хоёр ч компанийн захирлыг ч шалгаж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар НАЙМАН хүнийг Н.Золжаргалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Мөн 30 гаруй хүнээс байцаалт авсан байна.  Н.Золжаргалтай хамт шалгагдаж байгаа гэх дээрх хүмүүсийн хоёр нь одоогоор өөрсдийгөө хуулийн байгууллагад шалгагдаагүй гэдгээ албан ёсоор олон нийтэд мэдэгдээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Намайг хуулийн байгууллагаас дуудаж шалгаагүй. Би шалгуулахад бэлэн" гэж өчигдөр мэдэгдсэн. Харин  Монгол банкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар “Намайг АТГ-аас дуудаж, байцаасан зүйл огт байхгүй” хэмээн хэлээд байна. 

Монгол банкны захирал асан Н.Золжаргал нь Австрали улсад удаан хугацаагаар байж байгаад ирсэн даруйд нь хуулийнхан барьсан нь энэ юм. Тодруулбал, өнгөрсөн сарын 27-ны өдөр Монголд ирэхэд нь хуулийнхан мөрдөн дагаж 29-ны шөнө баривчилжээ. Түүнийг гэрээс нь баривчлах үед тэрбээр ихээхэн эсэргүүцэл үзүүлж хуулийнхантай маргалджээ. Өнгөрсөн сарын 15-нд түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  бөгөөд Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж байгаа юм. 

 

Н.ЗОЛЖАРГАЛЫГ БУРУУТГАЖ БУЙ ДӨРВӨН ШАЛТГААН 


Н.Золжаргалыг доорх дөрвөн үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. Тодруулбал, 


1.  УИХ-аас ажлын хэсэг гарч  Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан, гадаад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн болон бусад олон ноцтой зөрчил илрүүлсэн гэж УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН МЭДЭГДСЭН. Монголбанкны нийгмийн хөгжлийн санд 2012-2015 онд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөж, ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4,1 тэрбум төгрөг, тусламж тэтгэмжид 3,4 тэрбум төгрөг шагналд 5 тэрбум төгрөг баяр ёслолын арга хэмжээнд 5 тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан байна. Монголбанкнаас өмнө орон сууц авсан хүнд дахин орон сууцны дэмжлэг үзүүлсэн, үндэслэл шалтгаангүй шагнал тэтгэмж, тусламж олгох, цөөн хүнд олон удаа тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн санхүүжилтэд нийт дүн 3,6 их наяд төгрөгийг зарцуулсан зөрчил илэрсэн. 

2.    Мөн Хөгжлийн банкны  “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй. Үүнээс болж чанаргүй зээл их хэмжээгээр олгогдож, тендергүйгээр ажил гүйцэтгэл их хийгджээ.  "Чингис", "Самурай" бондын их хэмжээний ам.доллар Монгол руу орж ирэхэд төгрөгт шилжүүлж дундаас нь их хэмжээний мөнгө шамшигдуулсан байх өндөр магадлалтай байгаа аж. Мөн мэргэжлийн шинжилгээ, судалгаагүйгээр бондын хөрөнгийг зарцуулан их хэмжээгээр зээл олгосон зөрчил илэрсэн. 
3.    Монголбанк өнгөрсөн жилүүдэд Үнэ тогтворжуулах “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчиж бодлогын хүүгийн түвшнээс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чөадвар огцом доройтож банкны алдагдал өссөн байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрт ч Н.Золжаргал оролцоотой байх магадлалтай аж. 

4.    2011 онд Монгол банк  179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Харин 2016 оноос эхлэн Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болжээ. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mgl
nobshiig sain shalgaaraa
2017/12/01 202.179.31.50
Бямбасайхан
Энэ Н.Золжаргал чинь ах дүүсээрээ луйварчин хулгайнууд юмаа даа, Алт диллэрийн хэрэгт төрсөн ах Н.Жаргалсайхан нь шорондд суугаад гарсан шүүдээ
2017/12/01 202.179.27.90
зочин
яана энэ залуу санаа зовчихлоо замхарчихгүй л бол хэцүү л юм байна даа
2017/12/01 49.0.147.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment