8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханд хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо намраас хойш буураагүй байна

2017-12-01 17:15:00

Өнгөрсөн шөнөөс Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн зарим ажилтан хордлогын шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэн талаар мэдээлэл хүргэсэн. Энэ талаар бид Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн ажилтнаас тодруулахад “Хүн хордсон зүйл байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.Энэ намраас эхлэн тус аймагт  хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо эрс олшрох болсон . Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнууд өвдсөн тухай онцолж байгаа ч бусад хүнд үйлдвэр эрхлэгчдээс эхлээд ажилгүй иргэд ч ижил шинж тэмдэгтэй ирж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

 Дархан Уул аймгийн хэмжээнд богино хугацаанд тархаж буй энэ асуудлыг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа ч шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа аж.

Тус аймагт энэ жил ган гачиг болсонтой холбоотойгоор олон аймгийн малчид Дархан-Уул зэрэг отрын бүсүүд рүү малаа отроор оруулах болсон. Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор сүүлийн хэдэн өдөрт отрын малыг олноор нь нядалж, худалдан борлуулах болсон нь ийм байдалд хүргэсэн байж магадгүй юм. Өмнө нь мэргэжилтнүүд ган гачгаас шалтгаалсан отор нь өвчтэй малаар дамжин малын өвчлөл газар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг сануулж байсан ч ган гачигтай бүсийн малчдыг чиглэсэн бодлого хэрэгжүүлээгүй өвөлтэй золгосон юм. Мөн энэ жил тарваган тахлын идэвхжилийн үе гэдгийг ч албаныхан хэлж байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байтал хэнэггүй зан гаргаж анхааруулгыг үл тоосон нь Дарханчуудыг ийм байдалд хүргэсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийнд хорджээ

Өчигдөр буюу 11-р сарын 30-ны орой Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордож эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Хордсон ажилчдыг яаралтай эмнэлэгт хүргэж, хордлого тайлан эмчилгээ хийсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс хоёр хүний бие хүндэвтэр байгаа юм байна. Төмөрлөгийн үйлдвэрийн зуухны цехэд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эмч
Эдгээр хүмүүсийн биеийн байдал гайгүй байна.
2017/12/01 112.72.15.66
Эмч
ямар шалтгаантай хордлого гэдгийг шинжилгээний хариу гараагүй тул хараахан тодорхойлоогүй байна. Нийт 27 хүнд хордлогын шинж тэмдэг илэрч, 21 хүн эмнэлэгт эмчилэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн бай
2017/12/01 112.72.15.66
Doljoo
Шал худлаа мэдээлэл, сүртэй юм болоогүй л гэж байна лээ ш д. Дэвэргээд байх юм.
2017/12/01 192.227.150.9
Галбадрах
Шал худлаа
2017/12/01 192.3.250.54
Агар
Угаартсан юм байхгүй гэж албаны хүн мэдээлж байна лээ, шудлаа шуураад байх юм.
2017/12/01 192.3.111.229
Дөлгөөн
Угаартсан гэчихэж ээ, хоолны хордлого гэж байсан
2017/12/01 23.94.108.143
Галбадрах
Ташаа мэдээлэл байна
2017/12/01 192.3.249.112
Hanan
Ийм олон хүн хордож мордоогүй, 11 хүн хоолны хордлого авсан гэж байсан
2017/12/01 104.168.115.23