8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭДЭГДЭЛ

2017-12-01 12:14:00

Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр, илт улс төрийн зорилготой, цензургүй гэх мөртлөө сайтар ‘найруулж’ зохиомжилсон гүтгэлгийн нэвтрүүлэг C1 телевизээр явуулж миний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсанд харамсаж байна. Нэвтрүүлэгт дурьдагдсан ‘оффшортой холбоотой’ гэх асуудлаар би өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд болон хууль хяналтын байгууллагад удаа дараа нээлттэй тайлбар өгч байсан. Мөн миний бие Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ)–д холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн ба тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн байдаг. Энэ мэдээлэл нь сонирхсон хүн бүрт нээлттэй, ил тод мэдээлэл юм.

Уг нэвтрүүлэгт дурьдагдаж буй ‘Бату Майнинг’ ХХК нь 2003 онд байгуулагдсан. Тус компани анх байгуулагдахдаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан. Тэгэхээр би оффшор бүсэд данс эзэмшээгүй, Монгол Улсад, монголын тодорхой нэг компанид хөрөнгө оруулалт хийсэн олон хөрөнгө оруулагчийн доторхи нэгэн жижиг хувьцаа эзэмшигч байсан болно. ‘Бату Майнинг’ ХХК нь гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсэний дараа, хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 оны 12 дугаар сард би энэхүү компаниас гарсан. Үүнээс хойш миний бие болон миний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ийнхүү монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, аливаа далд нууцлалгүйгээр явагдсан болохыг онцлон хэлье. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын бүртгэлийн байгууллагад тухайн үед нь нээлттэй өгч байсан. Тухайн компанийн үйл ажиллагааны үр дүнд Монголоос нэг ч төгрөг гаргаагүй харин ч гадаадаас Монгол Улс руу хөрөнгө татсан болно. Тус компани улсаас нэг ч төгрөг ямар нэгэн байдлаар аваагүй, дан хувийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тухайн компанийн хайгуул хийсэн бүх талбайг хуулийн дагуу авсан байсан бөгөөд хайгуулын ажил нь амжилтгүй болж, талбайгаа улсад буцаасан гэсэн мэдээллийг хожим нь би авсан.

УИХ-аас оффшорын талаар батлагдсан хуулийн дагуу өнөөдөр миний бие, надад харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна.

Иймд нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор миний болон миний гэр бүлийн нэр хүндэд халдан, илт гүтгэлэгийн чанартай, худал тоо баримт тараан хүний толгойд оромгүй зохиомол гэмт хэрэгт хамаатуулах гэсэн худал хуурамч мэдээллээ зогсоохыг шаардаж байна.

Энэ мэдээлэлд дурьдагдсан гүтгэлэгийн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болохоо мэдэгдэж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН СҮХБААТАРЫН БАТБОЛД

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
gadnaa gemgui dur esgesen transhenii guilgachingaas doloon dor uguirsen guiramch setgeltei hulgaich yum chi .
2017/12/05 66.181.183.105
zochin
tsenzurgui yariagaar orood ard tumnii umnu heleh ugee hel . chaddag yum bol .
2017/12/05 66.181.183.105
zochin
odoo yaj ch hudlaa geed nemergvi ard tvmen chamd itgeheesee ungurcun. ner hvnd chin hegent unajee.
2017/12/03 43.242.243.238
монгол иргэн
энэ Батболдын аав, ээж нь , ямар муухай шуналтай хүүхэд төрүүлсэн юм гээд уйлж байсан гэнэлээ, хөөрхий
2017/12/02 49.0.147.150
Монгол иргэн
Энэ ОВТ ШААРЫГ ХАРАХААР "НҮД ХОРСОЖ, НҮҮР УЛАЙЖ БАЙНА" МУУ НУУХААР САЙН ИЛЧИЛ ГЭДЭГ ДЭЭ "ШУУК" гуай...
2017/12/02 150.129.140.215
Irgen
Batlaad notlood ter Zugtsan humuusee yagaad zugtsan esvel avchraad tailbar hiilgeed haruulaadah tegvel itgii
2017/12/02 194.96.52.91
irgen
hydlaa bitgii yaril daa aliin bolgon mongoliin ard tymniig doromjilj baylagiig gadagshn zuuh um be hanaj tsadaagyi uy hyyli bysaar olson hurongoo avchirch ug
2017/12/02 174.16.84.6
зочин
эх үүсвэрээ тодорхойлох хэрэгтэй л дээ E MART дэлгүүр бол улсад хурааж авах дэлгүүр гэж бодож байгаа штээ Улсаас хулгайлсан хөрөнгөөр л боссон байж таараа
2017/12/02 139.5.219.209
зочин
Ид шидтэй л биш бол тэр гарч ирээд байгаа нэрийг арилгаж чадахгүй нь тодорхой Монголчуудын баялагийг хулгай хийж байж баяжчихаад ингэж шүүх ярьж яаж чадаж байнаааа Тийм юм бол хөрөнгийн эх үүсвэрэ
2017/12/02 139.5.219.209
зочин
Тэгээд тэр Олон улсын сэтгүүлчдийн холбооноос гаргаж өгөөд байгаа нэрс дотор өөрийн чинь нэр гарч ирээд байгааг юугаар тайлбарлах вэ Монголчуудыг хуурдагаараа тэр хүмүүсийг бас хуурч чадах уу Ид ш
2017/12/02 139.5.219.209
зочин
Хүү Б. Баттүшиг нь бас оффшортой гэж хэд хоногийн өмнө мэдээлэгдсэн, Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг . Давхар батлагдаад байхад ичихгүй ч "үгүй " гээд л. Хүүхэд ч үнэмшихгүй.
2017/12/01 139.5.219.210
mgl
bulhaigaa daldlah gej ih surjignej baih shivdee boliochee odoo bolno sh dee yasan hanaj tsaddagui ih shunal geheeree iim bdag bnaa arai yumaa
2017/12/01 91.234.162.101
mgl
archaagvi gulug min idsej uusan bol teriigee xvlee jinxene liubarchin shvv chi
2017/12/01 202.179.31.50
ok
argagui nam dagasan oligarah . tolgoilogch sain salguulj ugvul taarna . uls oron lizenzee huraaj avay ard tumeen bosoh tsag bolsoon
2017/12/01 43.242.243.110
Зочин
-аа олон улсын шүүхэд өгчих тэгвэл үнэмших байх.
2017/12/01 27.123.212.133
Зочин
Тийм л оффшор байхгүй юм бол Нэг муу жижигхэн сэтгүүлчийг шүүхэд өгч байхаар Томхон шиг хөдлөөд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ) гээд тэр сэтгүүлчид баримт өгөөд байгаа газар
2017/12/01 27.123.212.133
ard
ilentsgiin gadaadiin hurungu oruulalt tatah, zugeer lizents nertei tsaasaar Mongoliin gazar nutag dahi bayalgiig zarj bayjih ajil hiisen shyy dee
2017/12/01 202.179.8.186
кк
ярьчих уу,цааш ярьчих уу л гэнэ биз кк
2017/12/01 202.179.26.226
Сэтгүүлч
Энэ шантаажчин авгай одоо болимоор юм аа. Бүр олон улсын нэр барина. Татвар төлөгч, ажил олгогч чалчаа сэтгүүлч нэртэй ашиг хайгчаас мянга дахин үнэтэй. Тэгээд яаж улс орноо авч явах юм бэ.
2017/12/01 202.179.27.145
Сэтгүүлч
Энд хийгдсэн нэг ч буруу зүйл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт татах хамгийн сайн түгээмэл арга. Гадаадын хөрөнгө оруулалт татаж, нилээд олон талбайд хайгуул хийсэн байна. С1 тэнэглэхээ боль.
2017/12/01 202.179.27.145
ganaa
aigaagui um bol tsenzurgui yaria nevtruulegt orchih l do
2017/12/01 66.181.179.54
zailaach chi
Baliar amtan, ter huutei hamt mongoloos zailaach ee...
2017/12/01 202.21.101.246
hav
belen yum avchiraad uguh hun oldohgui de uursduu unencheer hudulmurlu
2017/12/01 202.21.106.106
irgen
unen um unenere saihan. idej uusan chini hend ch il shuu dee. tanai ar ger bolood ard tumen yaaj amidrah ni hamaagui yu. udahgui tsag chini irne dee.
2017/12/01 202.21.124.18
Zovhin
Ed nart heleh vg alga harhaas booljis hvrch bn
2017/12/01 58.7.145.198
zochin
unen yum bol huuliin baiguullaga in notlooch de notlogdoogui yumiig yarisan bol hunii ner turd haldsan hereg bolno sh de humuusiin tolgoi erguulj buhimduulaad l toglood baidgaa bolivol taarna
2017/12/01 202.21.106.106
Зочин
Гүтгэлэг бол хууль хяналтын байгууллагад нь өгнө биз. Сэтгүүлч хүн ул суурьтай л ярьж байгаа ор үндэсгүй бол биш л байх
2017/12/01 202.9.40.135
t
shaagaarai SANDAGAA
2017/12/01 202.131.236.250
Sukhbaatar
Aav n' huudee hudlaa yarihiig zaagaaguisen. Minii huu mun ch sain hudlaa yarij surch dee. Iim ih buruu, har murtei yum hiisen tul chi odoo minii huu bish, ulmaar MGL-iin huu bur ch bish bolsoon.
2017/12/01 114.245.188.99
Unen shu de ingej guriih chini ene humuusiin gants chaddag yum shu de
unshigch
2017/12/01 202.179.27.174
ИРГЭН
ИЧЭЭЧ ИЧИГ ИЧИГ ИЧИГ
2017/12/01 103.229.122.115
САНДАГ
ХУУЛЬ ШҮҮХЭЭС ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙХАД ХҮНИЙГ ЭЛДЭВЭЭР ГҮТГЭН ГҮЖИРДЭХ БАЙДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙГАА ТУЛ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛГАД ӨГЧ ШАЛГУУЛЖ МӨНГӨН ХОХИРОЛ ЗААВАЛ ГАРГУУЛ
2017/12/01 103.212.116.223
Иргэн
ГИШҮҮНЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ЯАРАЛТАЙ ШАЛГА АРД ТҮМНИИ ӨМЧИИГ БУЦААЖ ӨГ ЦАЙРСАН ХУЛГАЙЧИИГ ШАЛГА ИРГЭДИИН ОРОЛЦООТОЙГООР АТГ БИШ АРД ИРГЭД ИРГЭНИИ НИИГМИИН БАЙГУУЛАГА ТББ _Д ШАЛГААЧ
2017/12/01 202.9.43.29
ҮНЭН БИЗ ДЭЭ, ТЭРНИЙГЭЭ Л АРД ТҮМЭНДЭЭ ХЭЛЭЛ ДЭЭ
ЭНЭ ХҮНИЙ ТАЛААР ГАНЦХАН ЭНЭ НЭВТРҮҮЛЭГ Ч БИШ ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН НАМЫН НӨХДҮҮД НЬ Н.ЭНХБАЯРААС АВХУУЛААД АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТӨЙ БОЛХЫГ НЬ НОТЛООД ЯРИАД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ОЛОН ОРД ЭЗЭМШИЖ БАЙГАА НЬ
2017/12/01 202.9.44.65
123
tuv aimgiin murdund avaachaad hiicheech,ah aa bi avchihsan yum aa geed Batboldtsetseg bolood l garaad irne shd
2017/12/01 202.179.26.226
монгол
Хэрвээ энэ нэвтрүүлэгт гарсан зүйлүүд үнэн бол Батболд, Цогтбаатар мэтийн офшорчдыг цаазлах ч багадна.
2017/12/01 122.201.22.124
zochin
Bi buruugui bi yu ch avaagui l gesen humuus baihii tegeed ene uls oron chin yagaad dampuurlin irmegt irchivee.Uls turd baigaa hed nudnii umnu ungu zus zasaad amidral ahui ni divaajin bolood l baihii.
2017/12/01 27.123.212.134
Zochin
Haanaas hudlaa heleh ve.Yumaa medne shdee
2017/12/01 103.229.123.197
БАТ
БОРООГИЙН АЛТ АРД ТҮМНИЙ ӨМЧ. ОЛОН САЯ ДОЛЛАРЫГ БУЦААЖ ӨГ
2017/12/01 92.124.205.207
Irgen
Tohitoi tomootoi saihan hulgaich shuu
2017/12/01 66.181.177.214
иргэн
Хэрвээ энэ нэвтрүүлэгт гарсан зүйлүүд үнэн бол Батболд, Цогтбаатар мэтийн офшорчдыг цаазлах ч багадна.
2017/12/01 122.201.22.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment