8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд маргааш амьсгалах эрхийнхээ төлөө жагсана

2017-12-01 13:58:19

Тусгаар тогтнолын талбай буюу Тэнгис кино театрын талбайд иргэд маргааш 12:00-14.00 цагийн хооронд утааны эсрэг жагсахаар болжээ. Иргэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан "Хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа орчин нөхцөлд амьдарч байна" хэмээн амьсгалах эрхийнхээ төлөө жагсах аж.

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас "Утаа ихтэй өглөө хүүхдүүдээ хичээлд нь явуулмааргүй байна. Онц ноцтой утаатай үед цэцэрлэг сургуулийг амраах хэрэгтэй. Хүүхдүүд хордож байна" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bvgd baitsnd orj bj l utaa arilna uur ymarch arga bhgui
2017/12/02 66.181.161.112