8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн байгаль хамгаалагч, морин эргүүлүүд сургалтанд хамрагдаж Байна

2017-12-01 14:45:00

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас Хан-Хэнтий дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагч болон байгаль хамгаалагч, морин эргүүл нарт болзошгүй Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, арга ажиллагаанд сургах, танхимын сургалтыг  2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж байна.

 Сургалтанд нийслэлийн ногоон бүсийн  байгаль хамгаалагч, морин эргүүл нийт 160 гаруй албан хаагч хамрагдаж байна.  Мөн нийслэлийн ногоон бүсэд хуурайшилтын улиралд галын аюулгүй байдал хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагын уялдаа холбоо, хууль эрхзүйн орчин, хяналт шалгалтын ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, тулгарч буй хүндрэл бэрхшээлээ хэлэлцэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл