8o
Улаанбаатар хот
mobile menu

22 настай эмэгтэй машин хулгайлжээ

2017-12-01 15:58:52

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Тивин парк” хотхоны 102 дугаар байрны гараашнаас иргэн Д “Тоёото приус 30” маркийн машинаа хулгайд алджээ. Машины эзний өгсөн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хулгайчийг эрэн сурвалжилж, өнгөрсөн шөнө гэмт этгээдийг баривчилсан байна.Машины хулгайлсан хэргийг Баянгол дүүргийн иргэн, 22 настай эмэгтэй Х гэгч үйлджээ.

Энэ мэт хулгайн хэргээс гадна хүйтний эрч чангарсантай холбоотойгоор осгож эмнэлэгт хүргэгдсэн, нас барсан хэргүүд нэмэгдсэнийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Тухайлбал,

  • Хөвсгөл аймгийн Амтайханы хөндийд 47 настай, эрэгтэй машиныхаа хажууд осгож, нас барсан хэрэг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гарсан байна.
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг 29 настай, эрэгтэй гар, хөлөө хөлдөөсөн байдалтайгаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хоёр өдрийн өмнө хүргэгджээ. 
  • Сонгинохайрхан дүүргийн харьяат, 68 настай эрэгтэй хашаандаа осгосон байдалтай олджээ. Түүнийг арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн ч эмчилгээ авч чадалгүй нас баржээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл