8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим шүүгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2017-12-01 18:01:00

Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай”, “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргаж зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлсөн байна. 
Үүнд,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Шагдаргомбын Төмөрбаатарыг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Санги-Очирын Олзодыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томиллоо.

Өөр албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Шагдаргомбын Төмөрбаатарыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Санги-Очирын Олзодыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

Самбуугийн Оролмааг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Цэдэн-Ишийн Сансармааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөв.

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Тогтохын Уранцэцэгийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээс чөлөөлжээ.

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Лувсаншаравын Даваасүрэнг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
zugeer l maluudiin belcheeriig ni l shiljuulsen bna,hariutslaga tootsoh hun baihgui gej uu
2017/12/02 202.179.24.105
Zochin
Zuwluliin Darga Lungendorjiig halaarai tethered garaagui uymuu saihan zaluu humuusiig ajiluulaarai
2017/12/01 139.5.216.37