8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Гадаад худалдаа нэмэх бланстай гарчээ

2017-12-01 17:32:43

Чуулган

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн чуулганы хуралдаанд Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Эдийн засгийн гадаад харилцаа үр ашигтай байж чадаж байгаа юу. Өрийн хэмжээ ямар байгаа вэ. Гадаад харилцаанд ямар бодлого барьж ажиллаж байна вэ" гэж асуув. 

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Манай улс хоёр хөрштэйгээ хөрөнгө оруулалт, гадаадад худалдааг түлхүү хийж байна. Бусад орнуудтай гадаад худалдааны чиглэлд түлхүү хамтарч ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд хоёр хөрш болон гуравдагч орнуудтай эдийн засгаар тэгш харилцаж байна. Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар бусад орнуудаас 5.5 сая ам.долларын санхүүжилт авах боломж бүрдсэн. Цаашдаа бодлогын алдаа гаргахгүйгээр зээлийг биш хөрөнгө оруулалтыг түлхүү барьж ажиллах хэрэгтэй байгаа. Зээлийн хэмжээг бууруулахад анхаарч ажиллаж байна. Өрийн хэмжээ ДНБ-ний 75 хувьд хүрсэн. Ирэх онд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өндөр байхаар харагдаж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөх хандлагатай байгаа" гэж хариулав. 

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Гадаад бодлогоо харилцан ашигтай байлгах зарчмыг барьж байгаа. Гадаад худалдаа энэ жил нэмэх баланстай байгаа. Бодлогоо тэнцвэржүүлэх тал дээр аль болох зах зээлээ төрөлжүүлэх бодлого барьж ажиллана" гэлээ. 

Засгийн газрын цаг дууссан тул чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл