Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулаад байгаа билээ. Түүнийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Тэгвэл өчигдөр АТГ Н.Золжаргалыг яллагдагчаар татаж, 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай хорих саналыг прокурорт хүргүүлсэн юм. Харин прокурор уг саналыг хүлээн авахаас татгалзаж түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж, Цагдан хорих 461 дүгээр ангиас суллах шийдвэр гаргажээ. Гэхдээ Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтээр түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан байна.
Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2017-12-02 10:50:00