
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Тивин парк” хотхоны 102 дугаар байрны гараашнаас иргэн Д “Тоёото приус 30” маркийн машинаа хулгайд алджээ. Машины эзний өгсөн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хулгайчийг эрэн сурвалжилж, өнгөрсөн шөнө гэмт этгээдийг баривчилсан байна. Машины хулгайлсан хэргийг Баянгол дүүргийн иргэн, 22 настай эмэгтэй Х гэгч үйлджээ. Энэ мэт хулгайн хэргээс гадна хүйтний эрч чангарсантай холбоотойгоор осгож эмнэлэгт хүргэгдсэн, нас барсан хэргүүд нэмэгдсэнийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.



