8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханд хордлого авсан байж болзошгүй өвчтнүүд нэмэгджээ

2017-12-02 11:54:00

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн зарим ажилтан уржигдар шөнөөс хордлогын шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Яамнаас мэдээлж байгаагаар тус үйлдвэрт ажилладаг 20 гаруй ажилтанд хорлогын шинж тэмдэг илрээд буй гэх. Гэвч үүнийг Төмөрлөгийн үйлдвэрийнхэн үгүйсгэсэн. "Дарханы "Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-д өнөөдрийн байдлаар үйлдвэрийн олон тооны ажилтнууд химийн бодисонд ноцтой хордсон, амь нас бие эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл үүсээгүй байгааг мэдэгдэж байна" гэсэн.

Тэгвэл тус аймгийн Эрүүл мэндийн төвөөс өгч байгаа мэдээллээр хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа аж. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудаас гадна бусад хүнд үйлдвэр эрхлэгчдээс эхлээд ажилгүй иргэд ч ижил шинж тэмдэг илэрч байгаа гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хаянхирваагийн цианит үргэлжилж байгаа нь тэр.
2017/12/03 124.120.73.109
эмч
төмөрлөгийн үйлдвэрээс өөр үйлдвэр газраас хүмүүс хордоогүй.Төмөрлөгийн үйлдвэрийн 33 хүн хордлогод өртөж, 25 хүн эмчлүүлж байна. Хотоос ирсэн ЭМЯ, МХГ, НЭМҮТ-ийн баг ажиллаж судалгаа тандалт хийж бна
2017/12/02 112.72.15.66