8o
Улаанбаатар хот
mobile menu

Гашуун сухайт боомт руу явах шороон замыг хаажээ

2017-12-02 15:15:00

“Тавантолгой” уурхайгаас Гашуун сухайт боомт руу нүүрс тээвэрлэх хатуу хучилттай замаас шороон зам руу буух хэсгүүдийг хаажээ. Зориулалтын бус замаар тээвэр хийсний улмаас Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрийг талхалж, малын бэлчээрийг устган, нутгийн иргэд амьдрах боломжгүй болсон тул зарим шороон замыг хааснаа орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Шороон замаар нүүрс тээвэрлэхийг таслан зогсоохын тулд тус сумын удирдлага, албан хаагчид, малчид, иргэд, цагдаа хамтран ээлж ээлжээр эргүүлд гарах болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл