8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-12-03 10:25:00

2017 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 3,6-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг,  зүүн аймгуудын нутгийн  зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө  11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө  2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 5,6-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл