8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

2017-12-03 12:00:00

Сураггүй алга болоод зургаа хонож буй сэтгэцийн өвчтэй 48 настай С-ийг эрэн хайсаар байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн С арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хүү С болон бусад хэдэн хүний хамт самар түүхээр ууланд гарчээ. Самар түүж явах үеэрээ хамт явж байсан хүмүүсээсээ зугтааж сураггүй алга болсон байна.

Аавыгаа сурагггүй болсон тухай мэдээллийг хүү нь хугацаа алдаж гурав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 13.40 цагт Төв аймгийн Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Сураггүй болсон С-ийг эрэн хайх ажиллагааг Төв аймгийн онцгой, цагдаагийнхан гурван хоногийн өмнө эхлүүлсэн ч одоог хүртэл олоогүй байгаа юм.Эрэн хайх ажиллагаанд Биндэр сумын байгаль хамгаалагчаар ахлуулсан 12 хүн, хоёр автомашинтай, хамт самар түүж явсан түүний хүү С нарын 11 хүн, нэг автомашин, нийт 23 хүн, гурван автомашинтайгаар оролцож байна. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, нэг автомашинтай эрэн хайх ажиллагаанд өчигдрөөс нэмэлтээр очжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment