8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаа хүний амь аварчээ

2015-10-13 14:34:00

 

Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар нар   байнгын татаж унадаг өвчтэй, группт байдаг иргэн Б-ийн амь насыг аварчээ. Тодруулбал замын үүдийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа вагон депогийн хашаанд Улаанбаатараас ирсэн галт тэрэг зогсдог байршилын үнс нурам асгадаг хэсэгт ухаан алдаж, унаад шатаж байхад нь дээр хоёр алба хаагч харж, амь насыг нь аварсан байна.  Иргэн Б их хэмжээний түлэгдэлтэй Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлж байна. Амь насыг нь аварсан алба хаагч нарт иргэн Б-ийн гэр бүлийнхэн талархал илэрхийлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment