8o
Улаанбаатар хот
mobile menu

Дараах чиглэлд 90 автобус нэмж явуулж байна

2017-12-16 14:33:00

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дунджаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал,

Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”

Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,

Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,

Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,

Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,

Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,

Ч:47 “Орбит -Ард кино театр”,

Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,

Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”,

Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,

Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулж байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл