8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

2017-12-04 09:08:54

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

10:00 цагт: НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт эхлэнэ. Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв батлана.

10:00 цагт: СУИС-ийн I байр, Оюутан театрт МУГЖ, СУИС-ийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Дунжаагийн НАНЖИД-ын «Бүжгийн урлагт 70 жил» хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд «Монгол бүжгийн сургалт-намба, дэг зохиомж» номын нээлт, «Дунжаагийн Нанжид судлал» Эрдэм шинжилгээний хурал болно.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд GSP+ гэрээний хүрээнд Европын Холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүнээ экспортоор гаргах ажил олгогч эздэд зориулсан гарын авлагыг Европын холбооны санхүүжилтээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран боловсруулан гаргажээ. Энэ талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё төсөл”ийн дэмжлэгтэйгээр “Сэтгэц оношилгоо-сэтгэлзүйн төв” ТББ болон Сэтгэл судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг “Рамада” зочид буудлын сургалтын танхимд зохион байгуулна. Утас: 99881249

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment